Нарны хэт ягаан туяанаас хэрхэн хамгаалах вэ?
👼🏻 Бяцхануудаа нарнаас хамгаалахаа мартаагүй биз дээ, манайхаан? ☀️
😎 Нарны хэт ягаан туяа нь хүүхдийн арьсан дахь “меланин” гэх химийн бодистой урвалд ордог. Хүүхэд бүрийн арьсны төрлөөс үл хамааран бүхий л арьс хэт ягаан туяанаас хамгаалагдах шаардлагатай байдаг гэдгийг бид бүгд мэднэ.🙆🏻♀️ Иймд бяцхан үрсээ нарны хэт ягаан туяа буюу наршихаас хэрхэн хамгаалах зөвлөгөөг сануулах үүднээс та бүхэндээ хүргэж байна.🌇 Өдрийн хамгийн өндөр нарны тусгалаас зайлсхийхБяцхан үрсээ 10:00-16:00 цагийн хооронд гадуур гаргахгүй байх. Зайлшгүй гарах тохиолдолд нарнаас хамгаалах тос, нарны малгай, нарны шил зүүх болон хүүхдийн толгойг чийгтэй арчуур болон хүйтэн бүлээн усаар шавшахыг зөвлөж байна.💦🕶️🕶️ Нарны шил зүүхХүүхдийн нүдийг ч мөн багаас нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах шаардлагатай гэж үздэг. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам нарны туяанд өртөөд байвал, хожуу насандаа катаракт (нүдний линз бүрхэж, бүрэлзэх) эмгэг үүсгэдэг. Нүдээ хамгаалах хамгийн сайн арга бол хэт ягаан туяанаас 100% хамгаалдаг нарны шил зүүх явдал юм.🛡️ Бүтэн хувцаслахБид ихэвчлэн халуун байна гээд гар хөл зэрэг биеийн хэсгийг ил гаргадаг. Энэ нь буруу юм. Нэн ялангуяа хүүхдийн нимгэн арьсыг хамгийн сайн хамгаалах зүйл бол нарны тусгалыг өөртөө шингээдэггүй цайвар өнгийн битүү хувцас юм. 🧸🎏Учир нь хүүхдийн арьс илүү амархан гэмтдэг тул бүх биеийг хамгаалж аль болох биеийг нь бүрхсэн хөнгөн хувцас, түүний дотор нүүрийг нь сүүдэрлэх өргөн хүрээтэй малгай өмсөх нь зүйтэй. Мөн шүхэр авч гарахаа мартуузай. ☂️🧴 Нарны тос хэрэглэхАрьсны эмч нар хүүхдийн арьсны төрлөөс үл хамааран 30 ба түүнээс дээш SPF-тэй нарнаас хамгаалах тосыг хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь UVA болон UVB туяанаас хамгаалах, усанд тэсвэртэй зэрэг таны хэрэглээнд тохирох олон төрлийн нарны тоснуудаас тохирохыг тогтмол хэрэглэж хэвшээрэй.Нэмж хэлэхэд хүрэлцэхүйц хэмжээтэй ойр ойр давтамжтай түрхэхээ мартуузай.