Унтах зөв дадал хүүхдэд ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?
Хүүхэд ѳсгѳн хүмүүжүүлэхэд хамгийн чухал бѳгѳѳд эхэнд тавигдах зүйлийн нэг бол яах аргагүй хүүхдийн нойр.
Сэтгэлзүйн хувьд ч хүүхэд унтдаг цагууд шигээ тогтворжиж ѳсдѳг, сонирхолтой байгаа биз...
Шинэхэн ээж, аавуудыг @mention хийж хэрэгтэй мэдээллийг нь дамжуулаарай...
Хүүхдийнхээ бидэнд илгээх унтахыг хүсэж буй дохиог тоохгүй ѳнгѳрүүлж болохгүй шүү, ядарч туйлдсан хүүхэд уур цухалтай, уйлагнаж том хүнд ч хэцүү байдал үүсдэг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ийш тийшээ тонгочих, сарвайх, нүдээ нухах зэрэг үйлдлүүдийг сайн анзаарч байгаарай.
Энэ үед нь эцэг эх хүүхдэдээ унтах орчныг бүрдүүлсэн байх нь хамгийн чухал. Зурагтаа унтраагаад, утсаа цааш нь тавиад гэрэл чийдэнг нь бүдгэрүүлээд энхрий үрдээ тухтай дулаахан хувцсыг нь өмсүүлж унтуулж амраагаарай.
Хангалттай нойроо авсан хүүхдээ анзаарч нэг хараарай.
Тоглоомондоо илүү удаан саатаж, хоол ундаа амтархан зооглоно. Мөн өдөр болоод оройн тогтмол цагт эхэлдэг унтлагын мөчлөг хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлтөд тун сайн нөлөөлдөг болохыг судлаачид баталсан байдаг байна шүү...