Хүүхдийн хөгжилд ТОП 5 аавуудын оролцоо
📚👶 Бяцханууд маань өдөр тутамдаа аав ээжээсээ олон зүйлсийг харж дуурайж, нэг л мэдэхэд "гэрлийн хурд"-аар том болчихсон байгааг бид өөрсдөө ч анзаараагүй байдаг даа, тийм ээ.. 🤱😅💕
Ялангуяа аавынхаа үйлдэл бүрийг ажиглаж дуурайдаг нь, амьдралдаа харсан хамгийн анхны баатар нь аав нар байдагтай ч холбоотой байх. 😍🦸♂️👨👩👧👦Тайван байх 😌👼🏻 Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ? 🤞🏻Хайрлах 🫶🏻🧑🏻🍼 Хүүхдэдээ аав нь хайртай гэдгээ байнга сануулж байх хэрэгтэй. Түүнд хэл яриагаар хайртай гэдгээ ойлгуулахын зэрэгцээ шаардлагатай үед түүнийг дэмжиж, нулимсыг нь арчиж, энгэртээ наан тэвэрдэг байх ёстой. Хүүхэд тань том болсон ч гэсэн, хэдэн настай ч байсан аавууд хүүхдээ ингэж л хайрлах хэрэгтэй.😍Тэвчээртэй байх 💪🏻😇 Зарим үед та хүүхдийнхээ талаар “наад захын зарим зүйлсийг 80 хэлүүлэлгүй сурмаар юм, одоо үүрэг хариуцлагатай болох цаг нь болсон” гэж боддог байж болно. Тийм үед та хүүхдээ “миний хүү чинь хүүхэд шүү дээ” гэж бодож бай. Тэвчээртэй бай. Түүнд хугацаа олго, тэгвэл та л хожино.Бахархах сэтгэл🙌🙆🏻♂️ Аав нь хүүгээрээ бахархах нь хүүхдийг ямар их баярлуулах бол? Гэтэл ихэнх аавууд хүүхдээрээ бахархаж байгаагаа түүнд өөрт нь хэлэхээ мартаж, найз нөхөд, ажлын хамт олондоо түүгээр бахархан ярьдаг. Хүүхэд, аав нь өөрөөр нь бахархаж байгааг мэдэх ёстой. Хүүхдэд өөрт нь бахархаж байгаагаа хэлэхэд тэр үйлдлээ аль болох дахин давтахыг хичээдэг. Хэрвээ хичээл сурлагадаа шамдан суралцаж, онцсайн дүнтэй суралцаж байгаагаар нь аав нь бахархдагийг нь хүүхэд мэдэрнэ.Үнэнч бай💞Та хүүхдэдээ үнэнч байх ёстой. Хүүхэд үнэнч шударга зан чанарыг эцэг эхээсээ л суралцана. Ямар нэгэн зүйл хүүхдэд тань муу гэж бодвол түүнийгээ яагаад муу болохыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуул. Нууж хааж худлаа ярих хэрэггүй.