Бэлгэнд
1.1 www.itstore.mn цахим худалдааны сайт нь “Ай Ти Зон” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Хэрэглэгч нь www.itstore.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Ай Ти Зон” ХХК /цаашид Компани гэх/, бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.
1.4 www.itstore.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.
1.5 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1 “Компани” гэдэгт www.itstore.mn вэб сайтийг өмчлөгч “Ай ти зон” ХХК-ийг
1.5.2 “Хэрэглэгч” гэдэгт www.itstore.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг;
1.5.3 “Нийлүүлэгч” гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар www.itstore.mn вэб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.