Таны бяцхан үрийн тав тух, аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодож бүтээсэн энэхүү сентифонон дотортой, хөнгөн зөөлөн материалтай зузаан өлгий нь өдөр тутмын хэрэглээнд төдийгүй аялал, гадаа салхилуулах үед ч төгс тохирно.
Онцлог давуу талууд
Дулаан + зөөлөн бүтэц
Сентифонон доторлогоо нь дулааныг жигд барьж, хэт хүнд биш тул хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Арьсанд ээлтэй, амьсгалдаг материалтай.
3 бүстэй, найдвартай хийц
Гурван бүс бүхий уяа нь хүүхдийг тухтай, аюулгүй байлгаж, өлгийлөхөд хялбар.
Олон үйлдэлт хэрэглээ
Өлгий
Тэрэгний хучлага
Тэрэгний дэвсгэр
3 нас хүртэл ашиглах боломжтой хөнжил
Нэг бүтээгдэхүүнээр олон хэрэгцээг хангана.
Монгол хэв маягийг илтгэсэн 6 дүр
Монгол ахуй, байгаль, уламжлалыг илэрхийлсэн өхөөрдөм 6 дүртэй дизайн нь хүүхдийн харааны хөгжилд эерэг нөлөөтэйгээс гадна онцгой, давтагдашгүй мэдрэмж төрүүлнэ.
Өнгөлөг шаргал өнгө
Дулаан, тайван шаргал өнгө нь хүү охин аль алинд нь зохицож, бэлэг болгоход ч тохиромжтой.
Таны үрийг дулаахан тэвэрч, өдөр бүрийг нь илүү тухтай болгох ухаалаг сонголт.
49,900 ₮